“БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ- ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО
Монгол улсад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойг угтан зохион байгуулагдаж байгаа “Багш шавийн уулзалт- Эрдмийн баяр”-ын арга хэмжээ өнөөдөр Төв аймагт боллоо. Эрдмийн баярт аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, АШУҮИС-ийн Боловсрол эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн АУСургуулийн захирал С.Мөнхбаярлах, Эм зүй, Био-анагаахын сургуулийн захирал С.Түвшинжаргал, Монгол Улсын Ардын эмч, Гавъяат багш Хүүхдийн анагаахын тэнхмийн багш Д.Малчинхүү, Молекул биологи- Удамзүйн тэнхмийн багш, Монгол Улсын Гавъяат багш И.Пүрэвдорж тэргүүтэй доктор, профессор, эрдэмтэн 10 багш нар, аймгийн ЭМГ, НЭ, СЭМТөв, ӨЭМТ-ийн дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 300 гаруй хүн оролцлоо.
Эрдмийн баярын үеэр салбартаа олон жил ажиллаж, эрдэм чадвараа ард иргэддээ зориулан ажилласан эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагналын хур буулаа. Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтнаар Заамар сумын ЭМТөвийн эм зүйч Мөнгөнзагас, Баянчандмань сумын ЭМТөвийн сувилагч Отгонбаяр, АНЭ-ийн ахмад Хөххүүхэн нар, Эм хангамжийн Тэргүүний ажилтнаар Батсүмбэр сумын ЭМТөвийн эм найруулагч Нуржамал нар шагнагдсан бол АШУҮИС-ийн дээд шагнал “Эрдэнийн очир” медалиар АНЭ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх их эмч Б.Дашзэвэг, Зүрх судасны их эмч Б. Дэлгэрцогт, Хүүхдийн их эмч Ц.Тунгалаг, Лүн сумын ЭМТөвийн дарга их эмч Ц.Хоролгарав, Алтанбулаг сумын ЭМТөвийн дарга их эмч Л.Алтанхуяг нар шагнагдлаа.
Клиникийн профессор цолоор:
Эрүүл мэндийн газрын “Хүндэтгэлийн дэвтэр”-т Монгол Улсын Ардын эмч, Гавъяат багш Хүүхдийн анагаахын тэнхмийн багш Д.Малчинхүүг өргөмжиллөө.
Төв аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд багш нартаа ҮЭХолбооны урлагийн их наадам, Төв аймгийн төрийн албан хаагчдын урлагийн анхдугаар наадмын тэргүүн шагналт байруудад орсон номеруудаасаа тоглож сонирхууллаа. Багш шавийн уулзалт эрдмийн баярын дараа их эмч нарт, эмийн мэргэжилтнүүдэд, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг чадавхижуулах 3 салбар чиглэлээр сургалт зохион байгуулж 120 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулж, 2 багц цаг олголоо. Шинэ зуунд Монгол Улсын Эрүүл мэндийн салбар улам цэцэглэн хөгжиж, чадварлаг эмч, мэргэжилтнээр хангагдан, эрүүл мэндийн эмч, мэргэжилтэнг бэлтгэн сурган хүмүүжүүлдэг олон мянган зүтгэлтэн, эрдэмтэн багш нарын гавьяат үйлс, нэр алдар мөнхөд дурсагдаж, хүн зон маань эрүүл энх байх болтугай.
|