+976 - 70273346,    70273705
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН МЭДЭЭНИЙ ТОЙМ

Эрүүл мэндийн салбарын яаралтай тусламж үйлчилгээний мэдээллийг  28 харьяа эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног тутамд, нэгж бүрээс 22 асуултаар авч нэгтгэн дүгнэж Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд цаг хугацаанд нь хүргүүлэн ажиллаж байна.

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр  салбарын хэмжээнд яаралтай тусламжаар нийт 2459  хүн үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 1139,  эмэгтэй 1320 хүн байна.

Нийт үйлчлүүлэгчдийн  81 нь түргэн тусламж дуудсан, 2376 нь өөрөө яаралтай тусламж авахаар ирсэн бөгөөд  биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн тусламж  14 хүнд , шар буюу тулгамдсан тохиолдол 93 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 241 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 2111 хүнд тус тус үзүүлж биеийн байдлыг  эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан буцаасан 314, ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 47, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлсэн 7, яаралтай тусламжаар ирээд нас барсан хүн 1, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 25 үүнээс УНТЭ-т 3, ЭХЭМҮТ-д 3, ГССЗҮТ-д 11, АНЭ-т 8 өвчтөн тус тус шилжүүлж  дээд шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулсан  байна. 

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-22 12:17:02