Онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанарыг орчин үеийн анагаах ухааны түвшинд хүргэж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж эмчилгээний чанарыг сайжруулах” зорилгын хүрээнд Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум өрхийн ЭМТ-ийн эмч нарын дунд “Онол практикийн бага хурал”-ыг 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хуралд АУС-ийн Дотрын 3 дугаар тэнхмийн Цус судлалын профессорын багийн ахлах багш А.Отгонбат шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж, Анагаахын шинжлэх ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл мэндийн удирдлага гэсэн сэдвүүдээр нийт 19 илтгэл хэлэлцүүлж, мэдлэг, оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөв. 1-р байрыг АНЭ-ийн эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Л.Цэрэндолгор, 2-р байрыг Халдвартын тасгийн эмч нар, 3-р байрыг Мэс заслын тасгийн эмч нарын баг тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. |