+976 - 70273346,    70273705
"БИД ТАМХИГҮЙ ОРЧИНД АМЬДРАХЫГ ХҮСЭЖ БАЙНА" СЭДЭВТ ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Тамхины хор уршиг, хөнөөлийн талаархи ойлголтыг нэмэгдүүлэх, тамхи гэж юу болохыг хүүхэд өөрийн үзэл бодлоор чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэх зорилгоор Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Монгол Төв ОНХХ-тэй хамтран Зуунмод сумын ЕБС-ийн 5-12-р ангийн сурагчдын дунд "Би_тамхигүй_орчинд_амьдрахыг_хүсэж_байна” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж, өнөөдөр шагналын эзэд тодорлоо.
Уралдаанд нийт 20 зургийн бүтээл ирүүлснээс:
5_8-р ангийн сурагчдаас
1-р байр Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 8в ангийн сурагч Батцэнгэлийн Жаргалмаа
2-р байр Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 6б ангийн сурагч Нямсүрэнгийн Маралгоо
3-р байр 4р сургуулийн 8р ангийн сурагч Олцбатын Энхамгалан

9-12-р ангийн сурагчдаас:
1-р байр Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 12ж ангийн сурагч Хадбаатарын Түвшинзаяа
2-р байр Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 10в ангийн сурагч Даваадоржийн Баяржаргал
3-р байр Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 9а ангийн сурагч Наранбаатарын Дашням

Тусгай_байр:
Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 8в ангийн сурагч Алтанбүсийн Энхмөнх нар шалгач шагналаа гардаж авлаа.

НИЙТЭЛСЭН: 2017-05-31 14:27:48