СУРАГЧИД ТАМХИНЫ ЭСРЭГ ЖАГСААЛ ХИЙЖ АЛХЛАА
Тамхины эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд учруулах хор нөлөөг иргэдэд сурталчилах, олон нийтийн хандлагыг өөрчлөх, нийгэмд тамхийг үл тэвчих уур амьсгал бий болгох зорилгоор өнөөдөр Зуунмод сумын гудамж талбайгаар Хүмүүн цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид "БИД ТАМХИГҮЙ ИРЭЭДҮЙГ ХҮСЭЖ БАЙНА, "ТАМХИНД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ" гэж уриалан жагсаж алхлаа.
|