+976 - 70273346,    70273705
Багийн эмч нарт зориулсан парк шинэчлэлийн хүрээнд зохион байгуулж байгаа мотоцикль гардуулах үйл ажиллагаа

ЭМЯамны санхүүжилтээр багийн  эмч нарт анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх  эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр чадавхижуулах сургалтыг 2016 оны 12 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Уг сургалтанд УИХ-ын дарга М.Энхболд багийн эмч нарт өөрийн санаачилгаар 57 мотоцикл олгох батламжийг гардуулсан юм.

Харин 2017 оны 03 сарын 31 –ны өдөр УИХ-ын дарга М.Энхболд, ЭМЯамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарын санаачилгаар 97 багийн 57 багт нь мотоцикль гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд ЭМЯамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга болон аймгийн удирдлагууд, ЭМГ-ын дарга, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.

НИЙТЭЛСЭН: 2017-04-04 16:48:40