"Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих" аймгийн хөтөлбөр батлагдлаа.
Аймгийн Засаг даргын санаачлагаар Нөхөн үржихүйн насны /15-49/ 23 мянга гаруй эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны 10 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан, эмчлэн эрүүлжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, баталлаа. Хөтөлбөр нь 4 зорилт, 22 хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий аймгийн хэмжээний томоохон хөтөлбөр боллоо. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж-2, хөх, умайн хүзүүний хавдар, элэгний В, С вирус, бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ,ДОХ, тэмбүү зэрэг 8 төрлийн эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд бүрэн хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх зорилт тавьснаараа онцлог, өндөр ач холбогдолтой юм.
4 жилийн хугацаанд тодорхой үе шаттай хэрэгжүүлснээр хүрэх үр дүн нь Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны хүүхдийн хяналт сайжирч, өвчлөл, эндэгдэл буурна гэж тодорхойлж байна.