“НОГООН БҮС ЭРҮҮЛ ОРЧИН” АЯН ЯВАГДАЖ БАЙНА
Эрүүл мэндийн газрын ажилтан албан хаагчид нийт 50 хүн эдэлбэр газрын хашаанд 20 гаруй тонн хар шороо буулгаж, эдэлбэр газрын хөрсийг эргүүлж тэгшлэн янзалсан. 90ш нарс,100ш хар мод, 10ш агч мод, мандалын цэцэг суулгаж зүлэг тарьлаа. Гадаад орчны цэцэрлэгжүүлэлт, тохижилтыг сайжруулан, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, байгууллагын гадна орчны өнгө үзэмжийг сэргээх ажлыг хийж гүйцэтгэж байна. Шинэчлэл цэцэрлэгт хүрээлэнд байрлах өөрийн байгууллагын нэр бүхий талбайн мод бутыг арчлан усалж эргэн тойрны хогыг түүж ажиллах хувиарыг эрүүл мэндийн газрын ажилчдын дунд гарган 7 хоног бүрийн 5 өдөр арчилж усалж байна. 2017 оны 5-р сарын 16 өдөр Мөнх-Алдарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд 10ш нарс суулгасан. Эрүүл мэндийн газрын хашаан дотор байсан саравчны байрлалыг солин цутгамал цемент дээр суурьлуулж будаж янзалж дуусаад байна. Эдэлбэр газрын хашаан дотор байсан өнгө үзэмжгүй зүйлсыг янзлах ажил зохион байгуулагдаад байна. Эрүүл мэндийн газрын 4 хэлтэс эдэлбэр газрыг хувиарлан авч хэлтэс бүр өөрийн хариуцсан талбайн эд хогшил ургамал мод бутыг 7 хоногт 3 удаа услан арчилж байна. Эрүүл мэндийн газрын даргаар батлуулсан “Ногоон бүс эрүүл орчин” бий болгох үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 70%-тай явагдаж байна. Ногоон байгууламж бий болгох, цэцэрлэгжүүлэлт хийх чадвар олгох сургалтанд байгууллагаас 13 ажилтан хамрагдсан.
|