+976 - 70273346,    70273705
БӨӨРНИЙ АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭД ОРОН НУТАГТАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиалезын аппарат тоног төхөөрөмж нийлүүлэгдэж бөөрний дутагдалтай үйлчлүүлэгчид орон нутагтаа түргэн шуурхай, цаг алдахгүй эмчилгээнд хамрагдах  боломжтой болж өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд ЭМЯамны сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны НЭМГазрын дарга Д.Ганцэцэг болон аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, АНЭ-ийн дарга С.Оюунцэцэг нар болон Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч ажиллагсад, иргэд үйлчлүүлэгчид оролцлоо.

НИЙТЭЛСЭН: 2017-06-23 14:19:06