“ИНТЕРМЕД” ЭМНЭЛГИЙН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН СУУРЬ СТАНДАРТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУРШЛАГЫГ СУДЛАХ СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦЛОО
2017 оны 06 сарын 23-ны өдөр “Интермед” эмнэлэгт болсон олон улсын JCA магадлан итгэмжлэлийн суурь стандартууд болох өвчтний аюулгүй байдлын стандарт №3 ба № 4-ийн талаар мэдээлэл өгөх туршлага, семинарт ЭМГ-ын ЭТХэлтсийн мэргэжилтнүүд оролцоод ирлээ. Семинараар өвчтний аюулгүй байдлын стандарт №3 –аар эм, эмийн хэрэглээтэй холбоотой стандартууд, өндөр эрсдэлт эмийн аюулгүй байдлыг сайжруулах, ижил дуудагддаг, ижил харагддаг эмүүдийн аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл өгсөн бол өвчтөний аюулгүй байдлын стандарт №4-өөр мэс засал, ажилбарын өмнөх баримтжуулалт, баталгаажуулалт, зөв өвчтөнд, зөв талбайд, зөв ажилбар хийх зарчим ба талбайн тэмдэглэгээ, ажилбар хийхийн өмнөх “Time out” зэрэг сэдвүүдээр тус эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүд туршлагаа хуваалцлаа. Тус эмнэлгийн хамт олон үйлчлүүлэгчдэд чиглэсэн 6 стандартыг мөрдөн ажилладаг бөгөөд үүнд аюулгүй, зөв цагт, үр дүнтэй, үр ашигтай, тэгш хүртээмжтэй, үйлчлүүлэгч төвтэй ажиллах үйл ажиллагааны хүрээг баримтлан ажиллаж байна. Мөн ижил харагддаг, ижил дуудагддаг эмийн алдаанаас сэргийлэх тухай болон мэс заслын өмнөх болон дараах өвчтний бүртгэл баталгаажуулалт буюу time out-ын талаар мэдээлэл хийлээ.“Интермед” эмнэлгийн олон улсын магадлан итгэмжлэлийн стандартуудыг хэрэгжүүлсэн туршлагыг судалснаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд дэвшилтэт хувилбаруудыг нэвтрүүлэн ажиллах боломжтой юм.
|