+976 - 70273346,    70273705
ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД "ЭСЭН МЭНД АМАРЖИХУЙ" СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Жирэмсэн эхчүүдэд зориулсан “Эсэн мэнд амаржихуй” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтанд Зуунмод сумын 30 жирэмсэн ээж хамрагдаж, эсэн мэнд амаржихад биеийн болон сэтгэл зүйн хувьд бэлэн байх, эрүүл мэндээ хамгаалах, жирэмсний хяналтын ач холбогдол, жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөн, эх, хүүхдийн дэвтэр хөтлөх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч дадлага ажил хийлгэх юм.

Сургалтыг ЭМГ, АНЭ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төв ОНХХ хамтран зохион байгуулж байна.

НИЙТЭЛСЭН: 2017-06-29 13:26:18