ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН “ЭСЭН МЭНД АМАРЖИХУЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЭМГ, ДЗОУБ-ын ТОНХХ-тэй хамтран зохион байгуулж буй жирэмсэн эхчүүдэд зориулсан “Эсэн мэнд амаржихуй” сэдэвт сургалт ЭМГ-ын сургалтын танхимд 2017.06.29-ний өдөр зохион байгуулагдаж Зуунмод сумын 6 багийн жирэмсэн эхчүүд болон АНЭ-ийн Эхчүүдийн амрах байранд хяналтанд байгаа эхчүүд нийт 30 хүн хамрагдлаа. Сургалтын удирдамж, хөтөлбөрийн дагуу Жирэмсний хяналтын ач холбогдол, анхаарах асуудлууд, НҮЭМ, гэр бүл төлөвлөлт, Эх, хүүхдийн олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, түүний ач холбогдол зэрэг 8 сэдвээр илтгэл мэдээлэл танилцуулан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Дадлага хичээлээр жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөнийг чийрэгжүүлэлтийн кабинетэд зааж, цаашид тогтмол дасгал хөдөлгөөнд явах талаар зөвлөлөө. Сургалтыг ЭМГ-ын болон АНЭ-ийн орон нутгийн сургагч багш нар онол, дадлага, видео үзүүлэх, харилцан ярилцах зэрэг сонирхолтой хэлбэрээр явуулсан нь оролцогчдын оролцоог хангасан, үр дүнтэй боллоо. Оролцогчдоос сургалтын өмнөх болон дараахь сорил авч үр дүнг тооцоход заавал мэдвэл зохих мэдлэгийн түвшин 37,5-87.5% болж өссөн үр дүнтэй байна. Эхчүүдэд зориулсан зөвлөмж, жирэмсэн эх болон хүүхдэд зориулсан ОНБТБ, жирэмсэн үеийн таргалалт зэрэг 7 төрлийн 200 ширхэг гарын авлага, материал тараалаа. Жирэмсэн эхчүүдийн сэтгэлд нийцсэн, хүсэн хүлээж байсан сургалт боллоо, цаашид энэхүү сургалтыг зохион байгуулж, илүү олон эхчүүдийг хамруулах нь зүйтэй гэж оролцогчид санал нэгтэй дүгнэлээ.
|