ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ
Эрүүл мэндийн салбарын яаралтай тусламж үйлчилгээний мэдээллийг 28 харьяа эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног тутамд, нэгж бүрээс 22 асуултаар авч нэгтгэн дүгнэж Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд цаг хугацаанд нь хүргүүлэн ажиллаж байна.
2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр салбарын хэмжээнд яаралтай тусламжаар нийт 2112 хүн үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 977, эмэгтэй 1137хүн байна. Нийт үйлчлүүлэгчдийн 89 нь түргэн тусламж дуудсан, 2023 нь өөрөө яаралтай тусламж авахаар ирсэн бөгөөд биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн тусламж 16 хүнд , шар буюу тулгамдсан тохиолдол 143 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 264 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 1689 хүнд тус тус үзүүлж биеийн байдлыг эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна. Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан буцаасан 2022, ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 36, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлсэн 5, яаралтай тусламжаар ирээд нас барсан хүн 0, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 49 үүнээс УНТЭ-т 6, ЭХЭМҮТ-д 4, ГССЗҮТ-д 30, АНЭ-т 5, бусад эмнэлэгт-4 өвчтөн тус тус шилжүүлж дээд шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулсан тухай мэдээг эрүүл мэндийн байгууллагууд ирүүлээд байна. Яаралтай тусламжийн сүүлийн 2 удаагийн мэдээг харьцуулж үзэхэд нийт үйлчилгээ авагчдын тоо 275-аар, түргэн тусламж дуудсан хүний тоо 29-өөр, өөрсдөө тусламж авахаар ирэгсдийн тоо 246-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Тусламж үйлчилгээ авагсдын дотор амь тэнссэн үеийн тусламж авагчдын тоо 19-өөр буурсан бол онош тодруулаад зохих тусламж үйлчилгээ аваад эмнэлэгт хэвтэлгүй буцсан өвчтний тоо 1524-өөр нэмэгдсэн байна. Яаралтай тусламж авахаар ирээд нас барсан хүн байхгүй, цаг хугацаанд нь дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн өвчтөн 9-өөр нэмэгдсэн байна. Дээд шатлалын эмнэлэгүүдээс ГССЗҮТөвд шилжигсдийн тоо 5-аар нэмэгдсэн нь иргэдэд бага насны хүүхдийн осол гэмтэл ялангуяа түлэгдэл, зам тээврийн ослоос сэргийлэх, настангууд зүрх судасны эмгэг артерийн даралт ихсэлтээс сэргийлэх ажил амралтын дэглэмийг сахих, хэт ядрахгүй байх, өөрийнхөө эрүүл мэндэд цаг зав гаргаж байх, өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж байхыг сануулж байна. |