ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дагуу аймгийн нэгдсэн эмнэлэгт Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах бөгөөд тус зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийн 3 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.23-т заасны дагуу даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлүүдийг өөрийн байгууллагыг төлөөлөх гишүүний материал ирүүлэхийг урьж байна. Сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 сарын 11-ний А/189 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд журамтай дараах веб хаягаар орж, танилцана уу: ЭМГ-ын цахим хуудас http://emg.to.gov.mn/, болон Emg Tuv facebook мөн ЗДТГ-ын цахим хуудас http://www.tov.gov.mn орж танилцана уу. Сонгон шалгаруулалтад оролцох материалыг 2017 оны 7 сарын 05-28-ны өдөрт багтаан авах ба сүүлийн өдрийн 17 цаг хүртэл цаасаар болон цахимаар хүлээн авна. Материалын хүлээн авах хаяг, хүн: Жич: Нэр дэвшүүлэх материал ирүүлэхдээ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлтэй сайтар танилцаж, материалыг дээр заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү. Зартай холбоотой лавлах зүйл байвал дараах ажилтанд хандана уу: Ажилтны нэр: ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа Утас: 99263932 Е-мэйл хаяг: tuya _emg@yahoo.com |