+976 - 70273346,    70273705
ГЕРМАНЫ ШҮДНИЙ ЭМЧ НАР ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА.

        Монгол улсын Эрүүл мэндийн сайдтай 2017 оны 05 сарын 21-ны өдөр  байгуулсан  гэрээний хүрээнд ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмнэлэг” сангийн шүдний нарийн мэргэжлийн эмч нар хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн шүдний эмч нар 2017 оны 7дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарны 28-ны өдөр хүртэл 2 ээлжээр аймгийн нийт 20 суманд 2 их эмч, 2 туслах ажилтан, 1 монгол шүдний эмч, орчуулагч нарын бүрэлдэхүүнтэй нийт 11 баг ажиллах бөгөөд шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

 

       1-р ээлжийн Герман шүдний эмч нар 07 дугаар сарын 19-ны өдөр ирсэн бөгөөд хуваарийн дагуу Эрдэнэ, Баянжаргалан, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт сумдад шүдний 2-3 кабинетийг тохижуулан, Нэгдсэн эмнэлгийн 3 шүдний кабинетэд зориулалтын ор, сандал, автоклав, Bor машин, ариутгалын багаж хэрэгсэл болон бусад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бүрэн байршуулж үзлэг эхэллээ. Үзлэг өдөр бүрийн 09.00 цагаас эхэлж 17.00 цагт дуусна.

 

        1-р ээлжийн эмч нар хуваарийн дагуу 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Архуст, Баян, Бүрэн, Алтанбулаг, Лүн, Зуунмод сумдад  ажиллана.

НИЙТЭЛСЭН: 2017-07-21 11:07:52