Нийгмийн эрүүл мэндийн өдрийн өглөөний "Нарны алхалт"-ыг аймгийн Засаг даргын захирамжаар батласан хуваарийн дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран зохион байгууллаа.
Энэ удаагийн нарны алхалтанд 11 байгууллагын 68 албан хаагч оролцов.
ХХААГ-аас "Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд эрүүл хүнс хэрэглэхийг уриалж, хоол хүнсээр дамжих өвчин, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах горимын талаар дэлгэцээр мэдээлэл хийж, сүү цагаан идээний давуу тал, ач холбогдол, түргэн гэмтэж муудах хоол хүнсний талаар зөвлөмж тараалаа.
Мөн ХХААГ тарьсан шинэхэн ногоогоор алхалтанд оролцогчдод шинэ ногооны салат, амин дэмээр баялаг байгалийн цэвэр бүтээгдэхүүн чацарганы шүүс, аарц өгөв.