+976 - 70273346,    70273705
"ХИЛ ХЯЗГААРГҮЙ ШҮДНИЙ ЭМЧ НАР" ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

БНГУ-ын "Хил хязгааргүй шүдний эмч нар" олон улсын туслажийн байгууллагын эмч нар Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Баянжаргалан, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант, Баян, Архуст, Алтанбулаг, Лүн, Бүрэн сумдад 14 хоног ажиллаж өнөөдөр хаалтаа хийлээ. Хаалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Штефан Дуппел, "Хил хязгааргүй шүдний эмч нар" ОУ-ын тусламжийн байгууллагын гүйцэтгэх захирал С.Туул, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа болон Хил хязгааргүй нийгэмлэгийн эмч нар оролцлоо.

"Хил хязгааргүй шүдний эмч нар" ОУ-ын тусламжийн байгууллага нь Төв аймагт 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2007-2017 онд давхардсан тоогоор нийт 53 сумын 15940 орчим хүн амд нүүр амны нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоо эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна.

Герман Монголын хамтарсан эмч нар 2017 оны 07 дугаар сарын 18-аас 08 дугаар сарын 02-ны өдөр ажиллаж нийт 4246 хүнд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ. Үзлэгт хамрагдсан иргэдийн 35-40% нь 0-15 насны хүүхэд, 18-20% нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

НИЙТЭЛСЭН: 2017-08-04 15:40:59