СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ НАРТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
2017-2018 оны хичээлийн шинэ жилийг угтаж аймгийн Эрүүл мэндийн газраас буй “ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХЭД УДИРДЛАГЫН ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ“ сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалтанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дарга, эрхлэгч, сургуулийн эмч нар хамрагдаж, сургуулийн бага бүлэг, цэцэрлэгийн хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэхэд байгууллагын удирдлагын үүрэг оролцоо, салбар дундын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх, анхны тусламж үзүүлэх, эрүүл, баяжуулсан хоол хүнсээр дархлааг сэргээх зэрэг нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхны тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаар илтгэл мэдээлэл сонсож, харилцан ярилцлага зохион байгууллаа. Сургалтаар цочмог халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дарга, эмч, сургуулийн эмч нар эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудтай хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголтонд хүрч, ажлын уялдаа холбоог сайжруулах шинэ гарцыг олж харсан ач холбогдолтой боллоо.
ЗХӨТСТ-ийн дарга Ж.Алтанцэцэг |