Яаралтай тусламжийн тойм мэдээ /07 сар, 08 сар/
Яаралтай тусламжийн мэдээний харьцуулалт /2017-07, 08 сарын мэдээ/
Дүгнэлт Яаралтай тусламжийн 2017 оны 07 сарын мэдээг 08 сарын мэдээтэй харьцуулахад нийт дуудлага 101-ээр нэмэгдсэн байна. Тусламж үйлчилгээ авагчдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувь 88-аар буурч, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 187-оор нэмэгдсэн бөгөөд түргэн тусламж дуудсан иргэдийн тоо 56-аар буурсан байна. Яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн дотор өөрөө ирж тусламж үйлчилгээ авсан иргэн 157-оор нэмэгдэж, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ авагсад 24-өөр, тулгамдсан үеийн тусламж үйлчилгээ авагсад 107-оор, яаралтай бус тусламж үйлчилгээ авагсад 149-өөр тус тус буурч харин хүлээж болох тусламж үйлчилгээ авагсдын тоо 381-ээр нэмэгдсэн байна. Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж онош тодруулаад зөвөлгөө авч буцсан хүн 177-өөр нэмэгдэж, ажиглалтын өрөөнөөс тасагт хэвтэгсэд 40-өөр буурч, сэхээн амьдруулах тасагт шилжигсэд 4-өөр нэмэгдсэн байна. Яаралтай тусламжаар ирээд нас барсан 3 хүн байсан бол дээд шатлалын эмнэлэгт шилжсэн хүний тоо 39-өөр буурч үүнээс ГССЗҮТөвд шилжсэн өвчтний тоо 07 сард 71 байсан бол 08 сард 37 болж буурсан үзүүлэлттэй байна. |