+976 - 70273346,    70273705
“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа эмч,  эмнэлгийн мэргэжилтний анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор  “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сэдэвт сургалтыг ЭМХҮТөвтэй хамтран  09 сарын 07-08-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газарт зохион байгуулж байна.

Сургалтанд ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтэс, АНЭ-ийн эмч нар, өрх, сумын эрүүл мэндийн төвийн удирдлагууд, чанарын багийн ахлагч нарын 60 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Сургалтаар чанарын тухай үндсэн ойлголт, үзэл баримтлал, зарчмууд, шийдвэрлэх асуудлыг илрүүлэх, шалтгаан хамаарлын дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах арга хэрэгслүүд ерөнхий ойлголт, ижил мэргэжилтэн албан тушаалтны үзлэг, паретогийн диаграмм, хяналтын хуудас, асуудлын мод, бөмбөлгөн диаграммын  арга, дадлагын ажил, ишикава диаграм / загасан нурууны дүн шинжилгээ/, эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн удирдлага, аюулгүй байдал, алдаа зөрчлийг танин мэдэх,  бүртгэх, мэдээлэх, засч сайжруулах талаар онол,  дадлагын ажил, эрүүл мэндийн байгууллагын чанар сайжруулах ажлын төлөвлөлт, чанарын хөгжлийн хөтөлбөр боловсруулах зэрэг мэдлэгийг  онол дадлага хосолсон хэлбэрээр олж авах юм.

НИЙТЭЛСЭН: 2017-09-07 13:54:06