+976 - 70273346,    70273705
“ӨВЧНИЙ ОЛОН УЛСЫН 10 ДУГААР АНГИЛЛЫН КОДЛОЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

          “Өвчний олон улсын 10 дугаар ангиллын  кодлолт”  сэдэвт сургалтыг ЭМХТөвийн стастистик, хэвлэл, мэдээллийн албаны  мэргэжилтнүүд  ЭМГазрын ЭТХэлтэстэй хамтран АНЭ, сум, ӨЭМТ-ийн 60 эмч, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа. Сургалтаар өвчний олон улсын 10 дугаар ангиллын  талаархи ерөнхий мэдээлэл, ӨОУ-ын 10 дугаар ангиллын өвчлөл, нас баралтыг кодлох үндсэн зарчмуудын талаар хамтран ярилцлаа.

Бүлэг I. Халдварт ба шимэгчит зарим өвчин(A00-B99)

БҮЛЭГ II Хавдар (C00-D48)

Бүлэг III. Цус, цус төлжүүлэх эрхтэний өвчин ба дархлааны механизм хамарсан зарим өвчин (D50-D89)

Бүлэг IV Дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчин (E00-E90)

Бүлэг V Сэтгэцийн ба зан төрхийн эмгэг (F00-F99)

Бүлэг VI Мэдрэлийн тогтолцооны өвчин (G00-G99)

Бүлэг VII Нүд ба түүний дайврын өвчин (H00-H59)

Бүлэг VIII Чих ба хөхлөг сэртэнгийн өвчин (H60-H95)

Бүлэг IX Зүрх судасны тогтолцооны өвчин(I00-I99)

Бүлэг X Амьсгалын тогтолцооны өвчин  (J00-J99)

Бүлэг XI Хоол боловсруулах тогтолцооны өвчин (K00-K93)

Бүлэг XII Арьс ба арьсан доорх  эслэгийн өвчин (L00-L99)

Бүлэг XIII Яс, булчингийн тогтолцоо ба холбох эдийн өвчин (M00-M99)

Бүлэг XIV Шээс бэлгэсийн тогтолцооны өвчин  (N00-N99)

Бүлэг XV Жирэмсэн, төрөлт ба төрсний дараах үе (О00-О99)

Бүлэг XVI Перинаталь үед үүссэн эмгэг (Р00-Р96)

Бүлэг XVII. Төрөлхийн гажиг, гаж хөгжил, ба хоромсомын өвчин (Q00-Q99)

Бүлэг XVIII. Өөр бүлэгт ангилаагүй шинж тэмдэг, зовиур, эмнэлзүйн болон лабораторийн үзүүлэлтүүд  (R00-R99)

Бүлэг XIX. Осол гэмтэл, гадны шалтгаант өвчин (S00-T98)

Бүлэг XX Өвчлөл, нас баралтын гадны шалтгаан (V01-Y98)

Бүлэг. XXI Эрүүл мэндийн байдал ба эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс (Z00-Z99)

Бүлэг. XXII Тусгай зориулалтын код сэдвүүдээр бүлэг тус бүрээр онол, дадлага хавсарсан сургалт хийж мэдлэг олголоо.

Сургалтын давуу тал нь

—  Мэдээллийг хадгалах, дүн шинжилгээ хийх

—  ӨОУА-10 дагуу өвчлөл, нас баралтыг кодлосноор 

v  Эмнэлгийн түвшинд

v  Улсын түвшинд

v  Бүсийн болон олон түвшинд

v  Цаг хугацааны хувьд харьцуулах боломжтой юм. 

НИЙТЭЛСЭН: 2017-09-11 12:59:59