Дэлхий нийтэд 1998 оноос хүүхдийн хараа хамгааллын өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Манай улсад энэ жил анх удаа Хүүхдийн хараа хамгааллын өдрийг 9 дүгээр сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Уг арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд 3-5 настай хүүхдүүдийн харааг шалгаж, цэцэрлэгийн багш нарыг хүүхдийн хараа шалгах аргад сурган, 3-5 настай хүүхдэд тохирсон таблицаар хангаж, харааг тогтмол шалгаж байх юм байна.
Манай аймгийн хувьд
- Зуунмод сумын цэцэрлэгийн эмч нар хүүхдийн харааг шалгах аргын тухай цахим сургалтанд 9 сарын 14-ны өдөр хамрагдах
- Зуунмод сумын Унагалдайн андууд цэцэрлэгийн 3-5 настай хүүхдүүдийг нэгдсэн эмнэлгийн нүдний нарийн мэргэжлийн эмч Ч.Золзаяа, цэцэрлэгийн эмч Ч.Чимэддаваатай хамтран үзлэг зохион байгуулах
- Эцэг, эхчүүдэд хүүхдийн хараа хамгааллын талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Хүүхдийн хараа хамгааллын талаар сурталчилгаа шторк мэдээллийг олон нийтэд мэдээллэх
- Аймгийн бүх цэцэрлэгүүдийг хүүхдийн хараа шалгах таблицаар хангах
- Сумдын эрүүл мэндийн төвийн эмч нараар дамжуулан цэцэрлэгүүдийн багш нарыг хүүхдийг харааг шалгах аргад сургах
Цаашид жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь 7 хоногт "Хүүхдийн хараа хамгааллын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх юм.