ЕБС-ИЙН СУРАГЧДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА
Хүүхэд, өсвөр үеийнхнийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор Зуунмод сумын ЕБС-ийн сурагчдад нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг ЭМГ, АНЭ, ӨЭМТ, БСУГ, Зуунмод сумын ЕБС-ууд хамтран зохион байгуулах гэж байна. Үзлэг зохион байгуулах сургуулиудын хуваарь: 1. Хүмүүн ахлах сургууль – 2017.09.18-19 2. Хүмүүн дунд сургууль – 2017.09.20-22 3. Хүмүүн бага сургууль – 2017.09.25-27 4. 5-р сургууль – 2017.09.21 5. 4-р сургууль – 2017.09.28
Урьдчилан сэргийлэх үзлэгийн төрөл: -шүд -нүд -Чих, хамар хоолой -БЗДХалдвар илрүүлэх /Ахлах анги/ Мөн Сайн дурын үндсэн дээр шүдний цоорлоос хамгаалах фторт түрхлэг түрхэх /түрхлэг -10000 төг/ Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулагдах юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС |