+976 - 70273346,    70273705
ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн Засаг даргын “Дэмжлэг үзүүлэх тухай” 2017 оны 01/1467 дугаар албан тоот, Эрүүл мэндийн газрын даргын “Сумдад ажиллах тухай” а/92 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын чиглэлээр зөвлөн туслах баг ажиллалаа.


Аймгийн “Ахмад эмч нарын зөвлөл”-ийн дарга, гишүүд болон ЭМГ-ын ЭТХ-ийн дарга, мэргэжилтнүүд, Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.


Зөвлөх багийн гишүүд Эрдэнэ СЭМТөвийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн Сайдын 2014 оны “Сумын эрүүл мэндийн төвд магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүдээр хийх үнэлгээ” 07 тоот, 2015 оны “Үнэлгээний хуудас, аргачлал батлах тухай” 363 тоот тушаалуудын дагуу зөвлөн тусалж, бэлтгэл үйл ажиллагааг ханган ажилласан.
“Үзүүлэх сургалт”-д Баян, Мөнгөнморьт, Баяндэлгэр, өөрсдийн хүсэлтээр Сүмбэр, Жаргалант СЭМТөвийн дарга болон Чанар, Дотоод хяналт, Сувилахуй, Халдвар хяналтын багийн ахлагч нар нийт 60 хүн оролцлоо.

Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн гадна болон дотоод үйл ажиллагааг тойрон үзлэг хэлбэрээр зохион байгуулж, дараа нь тус сумын Соёлын төвд нийт оролцогчдыг хамруулан уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Ахмадын зөвлөлийн гишүүд Эрүүл мэндийн сайдын 07 тоот тушаалын дагуу өөрийн үнэлгээний заалт бүрээр зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Ахмад эмч нарын зөвлөлийн гишүүдийн өгсөн зөвлөмжийг оролцогч  Эрүүл мэндийн байгууллагуудад газар дээр нь хэвлэн өгч, бусад эрүүл мэндийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж  мэдээллээр хангасан.


Тус арга хэмжээнд Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон сумын Нийгмийн бодлогын ажилтан нар дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж, уулзалт ярилцлагын дараа Эрдэнэ сумын Соёлын төвийн дэргэдэх уран сайханчид тоглолт үзүүлэн  нийт ирсэн сумдын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын эрч хүч, урам өгсөн сайхан ажил болж өндөрлөлөө.

 

НИЙТЭЛСЭН: 2017-09-26 14:44:04