БҮСИЙН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ 2 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн Засаг даргын “Дэмжлэг үзүүлэх тухай” 2017 оны 01/1467 дугаар албан тоот, Эрүүл мэндийн газрын даргын “Сумдад ажиллах тухай” а/92 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын 2 дахь удаагийн бүсийн үзүүлэх сургалтыг Бүрэн сумын Эрүүл мэндийн төвд зохион байгууллаа. Үзүүлэх сургалтанд аймгийн “Ахмад эмч нарын зөвлөл”-ийн дарга, гишүүд болон ЭМГ-ын ЭТХ-ийн дарга, мэргэжилтнүүд, Бүрэн сумын Засаг дарга н. Очирбат Баянөнжүүл, Баянцагаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхээн, Бүрэн СЭМТөвийн дарга нар болон Чанар, Дотоод хяналт, Сувилахуй, Халдвар хяналтын багийн ахлагч нар нийт 75 хүн оролцлоо.
Аймгийн “Ахмад эмч нарын зөвлөх багийн гишүүд Бүрэн, Баянөнжүүл сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн Сайдын 2014 оны “Сумын эрүүл мэндийн төвд магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүдээр хийх үнэлгээ” 07 тоот, 2015 оны “Үнэлгээний хуудас, аргачлал батлах тухай” 363 тоот тушаалуудын дагуу зөвлөн тусалж, бэлтгэл үйл ажиллагааг ханган ажилласан.
|