+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мэдээгээр  нийт 1964 хүн яаралтай тусламжаар  үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 843,  эмэгтэй 1121 хүн байсан байна. Энэ нь өнгөрсөн 14 хоногийн мэдээнээс  65 хүнээр цөөн тохиолдол байна.

Нийт үйлчлүүлэгчдийн  56 нь түргэн тусламж дуудсан, 1908 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн.

Үйлчлүүлэгсдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг   12 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 97 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 202 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 1653 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ аваад буцсан тохиолдол  1899, энэ нь өмнөх 14 хоногийн мэдээнээс 73-аар цөөн тохиолдол байна.

 Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 36, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 4,  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 25 байна.

ҮүнээсУлсын нэгдсэн төв эмнэлэгт 3, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 4, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3, Гэмтэл согог сэргээн засах төвд 7, Аймгийн нэгдсэн эмнэлэгт  7, бусад эмнэлэгт 1 үйлчлүүлэгчийг  тус тус шилжүүлж  дээд шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулсан бөгөөд Гэмтэл согог сэргээн засах төвд зам тээврийн ослын улмаас 4, хутгалуулсан-1, мориноос унасан 2 үйлчлүүлэгч тус тус эмчлэгдэхээр шилжсэн байна.

 

НИЙТЭЛСЭН: 2017-10-03 11:03:58