+976 - 70273346,    70273705
АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн Эрүүл мэндийн газраас 2017 оны 10-р сарын 02-ны өдөр “Олон улсын Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан үе үеийн ахмад удирдлагууд, эмч, эмнэлгийн ажилчдаа хүлээн авч, байгууллагын одоогийн үйл ажиллагаатай танилцуулан, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж, ахмад эмч нарынхаа санал сэтгэгдэл, туршлагыг хуваалцлаа.

            Тус арга хэмжээнд аймгийн ЭМГ-ын дарга асан Д.Очирбат /1982-1992, 1999-2009/, Л.Алтанцэцэг /2009-2013/ болон байгууллагад ажиллаж байсан 23 ахмад ажилчид хүрэлцэн ирж, хэлтсүүдийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж, өөрийн ажиллаж байсан ажлын байранд одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчидтай зэрэгцэн ажиллаж, туршлагаа хуваалцан, байгууллагын нэгдсэн шуурхайн арга хэмжээнд оролцож, санал сэтгэгдлээ илэрхийлэн, арвин туршлагаасаа залуу үедээ хуваалцлаа.

Мөн тус өдрийг тохиолдуулан Баянцагаан сумын ЭМТ-ийн жолоочоор ажиллаж байсан Дэмбэрэл овогтой Лувсанцэрэн буурайг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнасныг ЭМГ-ын дарга, удирдлагууд гэрт нь зочлон, гардуулан өгч, баяр хүргэлээ.

Цаашид жил бүрийн Ахмадын баярыг угтан “Ахмад мэргэжилтний зөвлөн туслах өдөр”-ийн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.

НИЙТЭЛСЭН: 2017-10-05 17:09:30