ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Таны эрүүл мэнд –Таны гарт” аяны хүрээнд Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран 2017 оны 10 сарын 5-ны өдөр Зуунмод сумын зорилтот бүлгийн 50 өрхийн гишүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил олгох зорилгоор “Гарын эрүүл ахуй” сургалтыг зохион байгуулж, сургалтанд оролцсон өрхүүдийн гар угаах орчин нөхцлийг сайжруулахаар гарын угаалтуур, алчуур савангаар хангалаа.
|