+976 - 70273346,    70273705
ЭРДЭНЭ, БҮРЭН, БОРНУУР СУМДУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР САЙЖРУУЛАХ “ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн Засаг даргын “Дэмжлэг үзүүлэх тухай” 2017 оны 01/1467 дугаар албан тоот, Эрүүл мэндийн газрын даргын “ Сумдад ажиллах тухай” а/92 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу  Эрдэнэ, Бүрэн, Борнуур сумын Эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлыг хангуулахаар  зөвлөн туслах баг хамтран ажиллалаа.

Аймгийн “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний баг” -ийн дарга, гишүүд болон ЭМГ-ын ЭТХ-ийн дарга, мэргэжилтнүүд, Эрдэнэ, Бүрэн, Борнуур  сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.

Зөвлөх багийн гишүүд Эрдэнэ, Бүрэн, Борнуур СЭМТөвүүдийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Сумын эрүүл мэндийн төвд магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүдээр хийх үнэлгээ” 07 тоот, 2015 оны “Үнэлгээний хуудас, аргачлал батлах тухай” 363 тоот тушаалуудын дагуу зөвлөн тусалж, бэлтгэл үйл ажиллагааг ханган ажилласан.

“Үзүүлэх сургалт”-д Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийг түшиглэн Баян, Мөнгөнморьт, Баяндэлгэр, өөрсдийн хүсэлтээр Сүмбэр, Жаргалант СЭМТөвийн дарга  болон Чанар, Дотоод хяналт, Сувилахуй, Халдвар хяналтын багийн ахлагч нар нийт 60 хүн,   Бүрэн сумын Эрүүл мэндийн төвийг түшиглэн Баян-Өнжүүл, Баянцагаан, Дэлгэрхаан, Өндөрширээт,Эрдэнэсант СЭМТөвийн дарга  болон Чанар, Дотоод хяналт, Сувилахуй, Халдвар хяналтын багийн ахлагч нар нийт 60 хүн, Борнуур сумын Эрүүл мэндийн төвийг түшиглэн Баянхангай, Аргалант, Баянцогт, Сүмбэр, Батсүмбэр, Цээл, Угтаалцайдам,Баянчандмань, Жаргалант  СЭМТөвийн дарга  болон Чанар, Дотоод хяналт, Сувилахуй, Халдвар хяналтын багийн ахлагч нар нийт 104 хүн оролцлоо.

3 сумыг түшиглэн зохион байгуулсан “Үзүүлэх сургалт”-д нийтдээ 224 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, мэргэжил арга зүйгээр хангагдан, бие биенээсээ туршлага судалсан цаг үеэ олсон сайн ажил болсон.

Эрдэнэ, Бүрэн, Борнуур  сумдын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн гадна болон дотоод үйл ажиллагааг тойрон үзлэг хэлбэрээр зохион байгуулж, дараа нь тус сумын Соёлын төвүүдэд нийт оролцогчдыг хамруулан уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Ахмадын зөвлөлийн гишүүд, зөвлөн туслах багийн гишүүд Эрүүл мэндийн сайдын 07 тоот тушаалын дагуу өөрийн үнэлгээний заалт бүрээр  зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа. Ахмад эмч нарын зөвлөлийн өгсөн зөвлөмжийг нийт Эрүүл мэндийн байгууллагуудад газар дээр нь хэвлэн өгч, мэдээллээр ханган ажилласан.

Тус арга хэмжээнд Эрдэнэ, Бүрэн, Борнуур  сумдын Засаг даргын тамгын газрын  удирдлагууд  дэмжлэг туслалцаа үзүүлэн  хамтран ажилласан.

Уулзалт ярилцлагын дараа Эрдэнэ,Бүрэн, Борнуур  сумдын Соёлын төвийн дэргэдэх уран сайханчид  тоглолт хийж, нийт ирсэн сумдын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын эрч хүч, урам өгч, ажлын их амжилтыг хүсэн ерөөлөө.

 

      

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-10-09 12:34:36