+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мэдээгээр  нийт 382 хүн яаралтай тусламжаар  үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 194,  эмэгтэй 188 хүн байсан. 

 Нийт үйлчлүүлэгчдийн  58 нь түргэн тусламж дуудсан, 324 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн байна.

Үйлчлүүлэгсдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг   14 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 89 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 219 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 60 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас оношоо тодруулан үйлчилгээ аваад буцсан  320 үйлчлүүлэгч  байна.

 Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 25, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 5,  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 32 байна.

Үүнээс Улсын нэгдсэн төв эмнэлэгт 9, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2, Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд 15, Аймгийн нэгдсэн эмнэлэгт  3, бусад эмнэлэгт 1 үйлчлүүлэгчийг  тус тус шилжүүлж  дээд шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

 Гэмтэл согог сэргээн засах  үндэсний төвд зам тээврийн ослын улмаас 4, үйлдвэрлэлийн ослын улмаас  2, бусад ахуйн гэмтэлд өртсөн  9 үйлчлүүлэгчийг шилжүүлсэн  байна.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-10-17 09:29:50