+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТОЙМ МЭДЭЭ

Өвөлжилтийн бэлэн байдлын талаар эрүүл мэндийн байгууллагуудаас сар бүрийн 05-ны дотор тусгай хүснэгтийн дагуу 27 сумаас авч нэгтгэн ЭМЯамны Тандалт судалгааны албанд  хүргүүлэн  ажиллаж байна.

2017 оны 11 сарын 06-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд нярай хүүхэд 188,  5 хүртэлх насны хүүхэд 10195, жирэмсэн эмэгтэй 984, 65-аас дээш насны 4362, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2607 байна.

 Нийт нас баралт 50 үүнд 5 хүртэлх насны 1, 65-аас дээш насны 20, хөгжлийн бэрхшээлтэй  4, бусад насны 25 гарсан байна.

            2017 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 845 ажиллагсад ажиллаж байна. Үүнээс их эмч 143, сувилагч 262, эх баригч 31, бусад 409 ажилтан байна.

           Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийхээр явсан 1478 хүн байгаагаас нярай хүүхэд 8, 5 хүртэлх насны хүүхэд 216, жирэмсэн эмэгтэй 8, хөгжлийн бэрхшээлтэй хүн 16,  65-аас дээш насны хүн 113, бусад 1117 хүн байна.

 Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж дунджаар 84% хувьтай, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн нөөц дунджаар 14 хоногоос 3 сар,  эмнэлгийн халаалтын түлш хангалттай байна.

 Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл дутагдалтай,  А витамин хүрэлцээтэй байна. Зарим сумдын түргэн тусламжийн автомашин засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай байна.

11 сарын 06-ны мэдээг Баянжаргалан сум тасалсан.

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-11-07 11:31:54