+976 - 70273346,    70273705
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн мэдээгээр  нийт 456 хүн яаралтай тусламжаар  үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 198,  эмэгтэй 258 хүн байсан байна.  Энэ нь өмнөх мэдээнээс 32-оор ахиу байна.

 Нийт үйлчлүүлэгчдийн  106 нь түргэн тусламж дуудсан, 350 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн.

Үйлчлүүлэгсдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг   35 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 113 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 249  хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 59 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан  365 байна.

 Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 44, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 5,  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 42 байна.

Үүнээс Улсын нэгдсэн төв эмнэлэгт 3, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 4, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2, Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд 28, Аймгийн нэгдсэн эмнэлэгт  2, бусад эмнэлэгт 3 үйлчлүүлэгчийг  тус тус шилжүүлж  дээд шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

 Гэмтэл согог сэргээн засах  үндэсний төвд зам тээврийн ослын улмаас 26, ахуйн осолд  өртсөн  2 үйлчлүүлэгчийг дээд шатлалын тусламж үйлчилгээнд шилжүүлсэн  байна.

 

НИЙТЭЛСЭН: 2017-11-13 18:13:43