+976 - 70273346,    70273705
ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨРИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

        Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмч мэргэжилтний хүүхдийн өвчний талаар мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор 5 хоногийн, 40 цагийн “ХӨЦМ-ийн шинэчилсэн хөтөлбөрийн эмнэлзүйн сургалт”-ыг ЭМГын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтнүүд, АНЭ-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн эмч нар, СЭМТөвүүд, Баруун Зуунмод ӨЭМТөвийн их эмч нар нийт 60 эмч, мэргэжилтнүүдийг  хамруулан зохион байгууллаа. Сургалтыг ЭМГ-ын сургалтын танхим, АНЭ-ийн хүүхдийн тасаг, ӨЭМТөвийн үзлэгийн кабинетыг түшиглэн танхимын болон дадлага ажлын байдлаар зохион байгуулсан.

 

       Сургалтын ололттой тал:

        1. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд яаралтай тусламжийг зөв оновчтой үзүүлэх, эрсдлүүдийг зөв үнэлэх, хянах, тусламж үзүүлэх, эрүүл хүүхдэд зөвлөгөө өгөх ур чадварт суралцаж, хүүхдийн өвчнийг орчин үеийн чиг хандлагаар эмчлэн эрүүлжүүлэх аргад суралцсан.

        2. Эрүүл мэндийн байгуулагууд сурах бичгээр хангагдсанаар тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх эмч, мэргэжилтний мэдлэг хандлага дээшилж, дотоодын сургалтаар бусад эмч, мэргэжилтнээ чадавхижуулах боломж бүрдсэн.

НИЙТЭЛСЭН: 2017-10-16 09:12:25