ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТОЙМ МЭДЭЭ
Өвөлжилтийн бэлэн байдлын талаар эрүүл мэндийн байгууллагуудаас 14 хоног тутамд тусгай хүснэгтийн дагуу 27 сум нэгжээс авч нэгтгэн ЭМЯамны Тандалт судалгааны албанд хүргүүлэн ажиллаж байна. 2017 оны 11 сарын 20-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд нярай хүүхэд 226, 5 хүртэлх насны хүүхэд 10531, жирэмсэн эмэгтэй 942, 65-аас дээш насны 4607, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2685 байна. Нийт нас баралт 83 үүнд 65-аас дээш насны 40, хөгжлийн бэрхшээлтэй 4, бусад насны 39 гарсан байна. 2017 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 862 ажиллагсад ажиллаж байна. Үүнээс их эмч 148, сувилагч 264, эх баригч 32, бусад 418 ажилтан байна. Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийхээр явсан 1379 хүн байгаагаас нярай хүүхэд 7, 5 хүртэлх насны хүүхэд 205, жирэмсэн эмэгтэй 10, хөгжлийн бэрхшээлтэй хүн 27, 65-аас дээш насны хүн 474, бусад 656 хүн байна. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж дунджаар 83,6% хувьтай, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн нөөц дунджаар 14 хоногоос 3 сар, эмнэлгийн халаалтын түлш хангалттай байна. Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл дутагдалтай, А витамин хүрэлцээтэй байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 42 автомашин байна. Зарим сумдын түргэн тусламжийн автомашин засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай. Тухайлбал Цээл, Эрдэнэсант сумын автомашин эвдэрсэн. Баянцогт сумын автомашин аккумлятор, дугуй солих шаардлагатай, Баянцагаан, Алтанбулаг сумын автомашин муудсан, түргэн тусламжийн автомашины шатахууны хүрэлцээ дуудлага ачаалал ихсэх үед хангалтгүй гэсэн мэдээ ирүүлээд байна.
|