ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ
Эрүүл мэндийн салбарын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мэдээгээр нийт 426 хүн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 214, эмэгтэй 212 хүн байсан байна. Энэ нь өмнөх мэдээнээс 30-аар бага байна. Нийт үйлчлүүлэгчдийн 64 нь түргэн тусламж дуудсан, 362 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн. Үйлчлүүлэгсдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг 12 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 108 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 211 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 95 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна. Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан 354 байна. Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 41, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 11, нас барсан 1, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 19 байна. Үүнээс Улсын нэгдсэн төв эмнэлэгт 2, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 5, Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд 3, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 3, бусад эмнэлэгт 5 үйлчлүүлэгчийг тус тус шилжүүлж дээд шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.
|