+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдлын мэдээг 14 хоног тутамд 28 сум, нэгжээс тусгай хүснэгтийн дагуу авч нэгтгэн ЭМЯамны Тандалт судалгааны албанд хүргүүлж, Дотоод удирдлагын систем, байгууллагын цахим хуудас, дотоод сүлжээнд байршуулж, хэвлэл мэдээллийн байгууллага, Төв телевизэд ярилцлага мэдээлэл өгч   ажиллаж байна.

2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд нярай хүүхэд 187,  тав хүртэлх насны хүүхэд 10700, жирэмсэн эмэгтэй 1006, 65-аас дээш насны 4474, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2682 байна.  Нийт нас баралт 15 үүнд 65-аас дээш насны 6, бусад насны 9 байсан  байна.

            2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр эрүүл мэндийн салбарт нийт 869 ажиллагсад байна. Үүнээс их эмч 146, сувилагч 263, эх баригч 33, бусад 427 ажилтан ажиллаж байна.

Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж дунджаар 79,3% хувьтай, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн нөөц дунджаар 7 хоногоос 3 сар,  эмнэлгийн халаалтын түлш хангалттай байна.

 Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл 40.7% хангалттай ,  А витамин хүрэлцээтэй байна.

Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийхээр явсан нийт 1786 хүн Үүнээс нярай 7, тав хүртэлх насны 278, жирэмсэн 15, хөгжлийн бэрхшээлтэй 38, 65-аас дээш насны 178, бусад насны 1270 хүн байна.

Өөр аймаг, сумаас отор нүүдлээр ирсэн нийт 90 хүн Үүнээс нярай 1, тав хүртэлх насны 11, жирэмсэн 1, хөгжлийн бэрхшээлтэй 2, 65-аас насны хүн 2, бусад хөдөлмөрийн насны 73 иргэн байна.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 39 автомашин ажиллаж байна. Угтаал, Цээл сумын автомашин эвдрээд үйлчилгээнд явахгүй байгаа.  Зарим сумдын түргэн тусламжийн автомашин засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай. Тухайлбал Батсүмбэр сумын түргэн тусламжийн автомашинд өвлийн дугуй солих, Баяндэлгэр сумын машины  рулийн гидрийн аппарат эвдэрсэн,  Бүрэн сумын машины мотор засч байгаа, Борнуур сумын машинд аккумлятор солих, 4 дугуй солих, Угтаал сумын машины мотор эвдэрсэн, 4 дугуй, мостгүй болсон, Цээл сумын машины мотор солих шаардлагатай, Лүн сумын машины аккумлятор солих, Эрдэнэсант сумын машины нум хугарсан, АНЭ-ийн   2 автомашины гүйлтийн хэмжээ дууссан ажиллахгүй байгаа ба авто машинуудад моторын бүрэн ээлж хийх, дугуй солих, дээд болон доод гар солих, рулийн аппарат солих гэсэн засвар үйлчилгээ шаардлагатай байгаа гэсэн мэдээ ирүүлээд байна. Түргэн тусламжийн автомашины шатахууны хүрэлцээ 64,2 хувьд нь хангалттай гэсэн байна.

Мэдээ нэгтгэсэн:                    Л.Түмэндэмбэрэл

НИЙТЭЛСЭН: 2017-12-05 10:45:49