+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдлын мэдээг 14 хоног тутамд 28 сум, нэгжээс тусгай хүснэгтийн дагуу авч нэгтгэн ЭМЯамны Тандалт судалгааны албанд хүргүүлж, Дотоод удирдлагын систем, байгууллагын цахим хуудас, дотоод сүлжээнд байршуулж, хэвлэл мэдээллийн байгууллага, Төв телевизэд ярилцлага мэдээлэл өгч   ажиллаж байна.

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд нярай хүүхэд 177,  тав хүртэлх насны хүүхэд 9235, жирэмсэн эмэгтэй 891, 65-аас дээш насны 3967, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2425 байна.  Нийт нас баралт 58 үүнд 65-аас дээш насны 28, хөгжлийн бэрхшээлтэй 2, бусад насны  28 байсан  байна. Нярай буюу  тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл гараагүй.

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр эрүүл мэндийн салбарт нийт 869 ажиллагсад байна. Үүнээс их эмч 146, сувилагч 263, эх баригч 33, бусад 427 ажилтан ажиллаж байна.

Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж дунджаар 79,0% хувьтай, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн нөөц дунджаар 7 хоногоос 3 сар,  эмнэлгийн халаалт төвлөрсөн халаалтанд холбогдсон.  

 Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл 41,6%-ийн  хангалттай ,  А витамин 100 хувийн  хангалттай  байна.

Өөр аймаг сумын нутагт отор нүүдлээр 2202 иргэн явж байгаагаас нярай 4, тав хүртэлх насны 266, хөгжлийн бэрхшээлтэй 42, 65-аас дээш насны 195, бусад насны 1684 иргэн байна.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 39 автомашин ажиллаж байна. Түргэн тусламжийн автомашины шатахууны хүрэлцээ 66,6 хувьд нь хангалттай гэсэн байна.

Зарим сумдын түргэн тусламжийн автомашин засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай. Тухайлбал: Аргалант,  Борнуур сумын машинд аккумлятор солих, 4 дугуй солих, Цээл сумын машины мотор засагдаж байгаа, Бүрэн сум мотор засах,  АНЭ-ийн   2 автомашины гүйлтийн хэмжээ дууссан ажиллахгүй байгаа ба авто машинуудад моторын бүрэн ээлж хийх, дугуй солих, дээд болон доод гар солих, рулийн аппарат солих гэсэн засвар үйлчилгээ шаардлагатай байгаа тухай мэдээ ирүүлээд байна.

Архуст, Сүмбэр, Заамар, Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төв мэдээгээ хугацаанд нь ирүүлээгүй байна.

 

 

Мэдээ нэгтгэсэн:                    Л.Түмэндэмбэрэл

           

НИЙТЭЛСЭН: 2017-12-18 21:38:01