+976 - 70273346,    70273705
“ОСОЛ ГЭМТЭЛД ӨРТӨГСӨДӨД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ” СУРГАЛТ БОЛЛОО.

Азийн хөгжлийн банкны “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” ТА-9137 MON техникийн туслалцааны хүрээнд “Осол гэмтэлд өртөгсөдөд үзүүлэх яаралтай тусламж”-ийн сургагч багш бэлтгэх 2 өдрийн сургалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Сургалтыг ЭМЯам, ЗТХЯам,  ДЭМБайгууллага, АХБанк, НЭМҮТөв, НЯТТТөв, ГССҮТөв хамтран 21 аймаг, 9 дүүргийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан  осол гэмтэлд өртөгсөдөд  амь тэнссэн үеийн яаралтай суурь тусламжийг газар дээр нь хэрхэн зөв цаг алдалгүй, багаар хамтран  үзүүлж болох талаар онол дадлага хосолсон мэдлэгийг олгож,  орон нутагт сургагч багш нараар дамжуулан хууль сахиулах байгууллагын албан хаагчид,  нийтийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд болон эмч мэргэжилтнүүдэд мэдлэг чадварыг олгох давтан сургалтыг  зохион байгуулах юм.

Сургалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого, тулгамдаж буй асуудлууд, сүүлийн 5 жилд эрүүл мэндийн салбарт бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаант өвчлөл, нас баралтын судалгаа, яаралтай тусламжийн шинэчлэгдсэн удирдамж тушаал, шийдвэрүүд, эрэмбэлэн ангилалт түүний зарчмууд, амь тэнссэн үеийн яаралтай тусламжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн чухал ач холбогдолтой сургалт боллоо.

НИЙТЭЛСЭН: 2017-12-20 18:07:31