+976 - 70273346,    70273705
ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБОО, МЭРГЭЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дагуу тус эмнэлэгт Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулсан бөгөөд тус зөвлөлд ажиллах эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийг  нээлттэй сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.23-т заасны дагуу эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлүүдийг өөрийн байгууллагыг төлөөлөх гишүүний материал ирүүлэхийг урьж байна. 

Сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 сарын 11-ний А/189 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад оролцох материалыг 2017 оны 12 сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан авах ба сүүлийн өдрийн 17 цаг хүртэл цаасаар болон цахимаар хүлээн авна.

Материалын хүлээн авах хаяг, хүн:

Жич: Нэр дэвшүүлэх материал ирүүлэхдээ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлтэй сайтар танилцаж, материалыг дээр заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү. Зартай холбоотой лавлах зүйл байвал дараах ажилтанд хандана уу:

Ажилтны нэр: ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа

 Утас: 99263932

Е-мэйл хаяг: tuya _emg@yahoo.com

НИЙТЭЛСЭН: 2017-12-26 12:20:21