ОТОР НҮҮДЛИЙН БОЛОН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН МЭДЭЭ
Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдлын мэдээг 14 хоног тутамд 28 сум, нэгжээс тусгай хүснэгтийн дагуу авч нэгтгэн ЭМЯамны Тандалт судалгааны албанд хүргүүлж, Дотоод удирдлагын систем, байгууллагын цахим хуудас, дотоод сүлжээнд байршуулж, хэвлэл мэдээллийн байгууллага, Төв телевизэд ярилцлага мэдээлэл өгч ажиллаж байна. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд нярай хүүхэд 169, тав хүртэлх насны хүүхэд 10158, жирэмсэн эмэгтэй 937, 65-аас дээш насны 4906, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2498 байна. Нийт нас баралт 14 үүнд нярай 2, 65-аас дээш насны 5, бусад насны 7 байсан байна. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр эрүүл мэндийн салбарт нийт 869 ажиллагсад байна. Үүнээс их эмч 146, сувилагч 263, эх баригч 33, бусад 427 ажилтан ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж дунджаар 82,0% хувьтай, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн нөөц дунджаар 7 хоногоос 3 сар, эмнэлгийн халаалтууд төвлөрсөн халаалтанд холбогдсон. Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл дутагдалтай , А витамины хүрэлцээ хангалттай байна. Өөр аймаг сумын нутагт отор нүүдлээр 2610 иргэн явж байгаагаас нярай 3, тав хүртэлх насны 313, жирэмсэн 16, хөгжлийн бэрхшээлтэй 52, 65-аас дээш насны 194, бусад насны 2032 иргэн байна. Өөр аймаг сумаас ирсэн 165 иргэн байна. Үүнд нярай-2, тав хүртэлх насны 20, хөгжлийн бэрхшээлтэй 2, 65-аас дээш насны 6, бусад насны 135 иргэн байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 39 автомашин ажиллаж байна. Түргэн тусламжийн автомашины шатахууны хүрэлцээ 86,0 хувьд нь хангалттай гэсэн байна. Зарим сумдын түргэн тусламжийн автомашин засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай. Тухайлбал: Эрдэнэсант сумын автомашины нум хугарсан, Лүн сумын машинд аккумлятор солих, Бүрэн сумын машин мотор засах шаардлагатай байна.
Мэдээ нэгтгэсэн: Л.Түмэндэмбэрэл
|