+976 - 70273346,    70273705
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ДИЖИТАЛ РЕНТГЕН АППАРАТТАЙ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Аймгийн нэгдсэн эмнэлгийг орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжөөр хангаж, БОЭТ-ийн стандартад нийцүүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нэгдсэн эмнэлэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар суурин дижитал рентген аппаратыг ашиглалтанд оруулж, нээлтээ хийлээ.

Нэгдсэн эмнэлэгт өмнө нь ашиглагдаж байсан рентгений аппарат нь 1994 оны аппарат бөгөөд 24 жил орчим ашиглагдаж сүүлийн 7-8 жилийн өмнөөс чанарын шаардлага хангахгүй болсон. Хуучин аппарат нь рентген зураг кассетэнд авч хоронд гараар угаадаг гар ажиллагаа ихтэй, авсан зураг нь чанарын шаардлага хангахгүйгээс болж онош буруу тавигдах, зарим эмгэг сүүдэр, хугарлыг оношлох боломжгүй зэрэг эрсдэл үүсэж ажиллахад их хүндрэл гарч байсан.

Энэхүү дижитал аппарат нь БНСУ-д 2017 оны 11 сард үйлдвэрлэсэн GXR-68S загварын суурин дижитал рентген аппарат бөгөөд ISO:9001 олон улсын стандартын чанарын шаардлага хангасан аппарат юм.

Дижитал аппарат нь рентгенээр оношлох боломжтой бүхий л зургийг чанартай боловсруулдаг бөгөөд нэг хүний зургийг аваад, боловсруулахад 6 минут шаардлагатай байдаг.

Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг БОЭТ-ийн стандартад нийцүүлэхэд 2017 оны жилийн эцсийн байдлаар тоног төхөөрөмж 60%-ийн хангалттай байгааг энэ жил 65%-д хүргэх зорилт тавин ажиллаж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2018-01-23 12:39:44