+976 - 70273346,    70273705
ЗУУНМОД СУМЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС 0-5 НАСНЫ ХҮҮХДЭД ГЭРИЙН ЭРГЭЛТ ХИЙСЭН ТУХАЙ МЭДЭЭНИЙ ТОЙМ

/2018-1-15-наас 1-22-ны өдрийн байдлаар/

 

Зуунмод сумын өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эргэлтэнд хамрагдвал зохих  0-5-насны нийт 2439 хүүхэд байна.  Үүнээс:   хөдөлгөөнт хүн амын дундах 0-5 насны  361 хүүхэд байна.

2018 оны 1 дугаар сарын 15-наас 1 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд өрхийн эмнэлгийн гэрийн эргэлтэнд бүгд 105 хүүхэд хамрагдсан байна.  Үүнээс: харьяалалын 0-5 насны хүүхэд 93 байсан бол  хөдөлгөөнт  хүн амын дундах 0-5 насны 12 хүүхэд байсан байна.

Эргэлтээр  томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон 46 хүүхэд, уушигний хатгалгаагаар оношлогдсон  2 хүүхэд,  өөр бусад өвчнөөр оношлогдсон болон  гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээнд хамрагдсан 57 хүүхэд байсан байна.

Гэрээр урьдчилан сэргийлэх үзлэгт орж асаргаа сувилгааны зөвөлгөөнд давхардсан тоогоор хамрагдсан 105 хүүхдээс өвчний учир эм бичиж, гэрээр зөвөлгөө өгсөн 65 хүүхэд байсан бол  1 хүнд хүүхдээ гэрээр асрах магадлагаа    олгосон мэдээтэй  байна.

 

 

                          Мэдээ нэгтгэсэн. Л.Түмэндэмбэрэл

НИЙТЭЛСЭН: 2018-01-23 12:58:04