ОТОР НҮҮДЛИЙН БОЛОН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН МЭДЭЭ
Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдлын мэдээг 14 хоног тутамд 28 сум, нэгжээс тусгай хүснэгтийн дагуу авч нэгтгэн ЭМЯамны Тандалт судалгааны албанд хүргүүлж, Дотоод удирдлагын систем, байгууллагын цахим хуудас, дотоод сүлжээнд байршуулж, хэвлэл мэдээллийн байгууллага, Төв телевизэд ярилцлага мэдээлэл өгч ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд нярай хүүхэд 159, тав хүртэлх насны хүүхэд 10758, жирэмсэн эмэгтэй 930, 65-аас дээш насны 5101, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2601 байна. Нийт нас баралт 18 үүнд 65-аас дээш насны 8, хөгжлийн бэрхшээлтэй 1, бусад насны 9 байсан байна. 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр эрүүл мэндийн салбарт нийт 869 ажиллагсад байна. Үүнээс их эмч 146, сувилагч 263, эх баригч 33, бусад 427 ажилтан ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж дунджаар 80,0% хувьтай, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн нөөц дунджаар 7 хоногоос 3 сар, эмнэлгийн халаалтууд төвлөрсөн системд холбогдсон байна. Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл 50 %-ийн хангалттай , А витамин 93 хувийн хангалттай байна. Өөр аймаг сумын нутагт отор нүүдлээр 2593 иргэн явж байгаагаас нярай 6, тав хүртэлх насны 299, хөгжлийн бэрхшээлтэй 50, 65-аас дээш насны 224, бусад насны 2001 иргэн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн 184 иргэн байна. Үүнд нярай 2, тав хүртэлх насны 26 хүүхэд, жирэмсэн 1, хөгжлийн бэрхшээлтэй 2, 65-аас дээш насны 6, бусад насны 147 иргэн байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 39 автомашин ажиллаж байна. Түргэн тусламжийн автомашины шатахууны хүрэлцээ 67.9 хувьд нь хангалттай гэсэн байна. АНЭ-ийн 2 автомашины гүйлт км гүйцсэн тул ажиллахгүй байна. Зарим сумдын түргэн тусламжийн автомашин засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай. Тухайлбал: Эрдэнэсант сумын автомашины нум хугарсан, Лүн сумын машинд аккумлятор солих, Бүрэн сумын автомашины мотор засах шаардлагатай байна.
Мэдээ нэгтгэсэн: Л.Түмэндэмбэрэл |