+976 - 70273346,    70273705
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн мэдээгээр  нийт 426 хүн яаралтай тусламжаар  үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 194,  эмэгтэй 232 хүн байсан байна. 

Нийт үйлчлүүлэгчдийн  62 нь түргэн тусламж дуудсан, 358 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн.

Үйлчлүүлэгсдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг   17 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 109 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 223  хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 77 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан  371 байна.

 Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 17, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 16, нас барсан 2,  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 23 байна.

Үүнээс Улсын нэгдсэн төв эмнэлэгт 2, гуравдугаар төв эмнэлэгт 2, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 4, Гэмтэл согог судлалын  үндэсний төвд 12, Аймгийн нэгдсэн эмнэлэгт  2, бусад эмнэлэгт 1 үйлчлүүлэгчийг  тус тус шилжүүлж  эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-02-21 11:01:39