+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО ХУРАЛДЛАА

           Ёс зүйн салбар хороо 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, Сэргэлэн СЭМТөвийн багийн эмчээс ирсэн өргөдлийн дагуу ажилласан ажлын хэсгийн мэдээллийг сонсон хэлэлцүүлж, 2018 онд хийх  үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн, шинэ оныхоо төлөвлөгөөг батлан, гишүүдийн хариуцсан ажлыг хуваариласан бөгөөд, он гарсаар ирсэн Батсүмбэр СЭМТөвийн эрхлэгчтэй холбоотой 2 өргөдлийг гишүүдэд танилцуулан, шийдвэр гаргахаар ажиллах ажлын хэсгийг газар дээр нь ажиллуулах зэрэг асуудлыг хэлэлцан амжилттай хуралдлаа. ЭМБайгууллагуудын ёс зүйн хороо, багт ёс зүйн гарын авлага, зөвлөмж чиглэл хүргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-02-02 16:20:25