АЗДТГазраас ахмадын хороотой 2018.01.25-ны өдөр хамтран зохион байгуулсан “Аймгийн ахмадын байгууллагын дарга нарын сургалт семинар”-т Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэл бэлтгэн тавьж, ахмадуудын тавьсан асуултанд хариулав.
.jpg)
.jpg)
.jpg)
Дэлхий дахинд 21-р зууныг “Насжилтын зуун” гэж нэрлэсэн. Хүн бүрийн ирээдүй насжилт учир эрүүл насжилтыг дэмжих чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулан хүн бүр иргэн бүр идэвх санаачлагатай хамтран ажиллахыг уриалсан.
-
Настны мэргэшсэн эмч, сувилагчийг бэлтгэх
-
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засаг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх
-
Салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах
-
“Настны хөгжлийн төв” байгуулах
-
Настны нийгмийн асуудалд илүү анхаарах, нийгмийн оролцоог сайжруулах
-
Эрүүл насжилтыг дэмжих олон талт үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах
-
Настанд ээлтэй байгууллага, аж ахуйн нэгж, баг, хороо, сумыг шалгаруулах
-
Ахмадуудаас эрүүл мэндийн сайн дурын идэвхитэн бэлтгэх, урамшуулах
-
Сумын чийрэгжүүлэлтийн төвийг ахмадын хороо бүрэн дүүрэн ашиглах
-
Сумын ахмадын зөвлөлийн бүрэлдэхүүнд нийгмийн салбар бүрээс төлөөлөл оролцуулах
-
Ахмадын нийгмийн оролцоог дэмжих төрөл бүрийн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах
-
Эрүүл амьдрах арга ухаан, уламжлалт анагаах ухааны чиглэлээр ахмадаасаа суралцдаг өдөр, сартай болгох үйл ажиллагааг зохион байгуулах
-
Сумын ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг жил бүр тусгай шалгуураар үнэлж, урамшуулдаг байх
-
Настны туршлага, мэдлэг чадварыг судлах, дэмжих, нэвтрүүлэх гэсэн саналуудыг дэвшүүллээ.