+976 - 70273346,    70273705
“ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Агаар дуслын замаар дамжин халдварладаг, дархлаа суларсан үед хэн ч өвдөх эрсдэлтэй сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд  ажил олгогчийн үүрэг оролцоог таниулах зорилгоор “Илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулав.

Сургалтанд Зуунмод сумын ЗДТГ, ЕБС, цэцэрлэгүүдийн нийгмийн ажилтнууд, багуудын Засаг дарга, хэсгийн ахлагч, Төв Чандмань ДЭХГ-ын хүний нөөцийн менежер зэрэг 35 хүн хамрагдлаа.

Энэ удаагийн  сургалтаар  аймгийн хэмжээнд гарч буй халдварт өвчин, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд байгууллага, хамт олон, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл мэдээлэл сонсож, сонирхсон асуудлаар асуулт хариулт өрнүүлсэн. 

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Элэг бүтэн –Монгол хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын халдварын илрүүлэг шинжилгээний явц, вирусын халдвартай иргэдийг үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулах зарчим, элэгний В вирусын эсрэг дархлаажуулалт сэдвээр НЭ-ийн халдвартын тасгийн эрхлэгч Ё.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийсэн нь оролцогчдын анхаарлыг татаж байв.

НИЙТЭЛСЭН: 2018-03-07 18:04:11