ОТОР НҮҮДЭЛ БОЛОН ӨВӨЛЖИЛТИЙН МЭДЭЭ
2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд нярай хүүхэд 163, тав хүртэлх насны хүүхэд 11399, жирэмсэн эмэгтэй 968, 65-аас дээш насны 5516, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2706 байна. Нийт нас баралт 15 үүнд 65-аас дээш насны 3, хөгжлийн бэрхшээлтэй 1, бусад насны 11 байна.
2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр эрүүл мэндийн салбарт нийт 864 ажиллагсад байна. Үүнээс их эмч 145, сувилагч 266, эх баригч 31, бусад 422 ажилтан ажиллаж байна.
Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж дунджаар 80,0% хувьтай, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн нөөц дунджаар 7 хоногоос 3 сар, эмнэлгийн халаалтууд төвлөрсөн системд холбогдсон байна. Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл 54%-ийн хангалттай, А витамин 93 хувийн хангалттай байна.
Өөр аймаг сумын нутагт отор нүүдлээр 1088 иргэн явж байгаагаас нярай 1, тав хүртэлх насны 113, жирэмсэн эмэгтэй 9, хөгжлийн бэрхшээлтэй 23, 65-аас дээш насны 26, бусад насны 951 иргэн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн 50 иргэн байна. Үүнд тав хүртэлх насны 6 хүүхэд, жирэмсэн 0, хөгжлийн бэрхшээлтэй 2, бусад насны 42 иргэн байна.
Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 40 автомашин ажиллаж байна. Түргэн тусламжийн автомашины шатахууны хүрэлцээ 66.7 хувьд нь хангалттай гэсэн байна. Зарим сумдын түргэн тусламжийн автомашин засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай байна.
|