"ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, илэрсэн тохиолдол бүрийг эмчилгээнд 100% оруулж, бүрэн төгс эмчлэх нөхцлийг бүрдүүлэх үйл ажилагааг эрчимжүүлэх зорилгоор “Илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулав. Сургалтанд анхан Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын нийт 35 хүн хамрагдав. Сургалтаар аймгийн хэмжээнд гарч буй сүрьеэгийн өнөөгийн байдал, тархалтын судалгаа, эмнэл зүй оношилгоо эмчилгээ, эмэнд тэсвэртэй сүрьеэ, түүний оношилгоо эмчилгээ, өвчтөний эмчилгээний хяналт, хавьтлын хяналт, урьдчилан сэргийлэлт, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн засаг захиргааны оролцоог хангах , сорьц тээвэрлэх зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл тавьж, тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо. |