+976 - 70273346,    70273705
"ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Сургалтанд  ХӨСҮТ-ийн  ЭШХТСТасгийн тархвар судлагч, тэргүүлэх зэргийн эмч М.Цолмон  оролцож,  ЭТҮХХ-ын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллага дахь  эмнэлгийн багаж хэрэгслийн халдваргүйжүүлэлт, ариутгал  /анхаарах асуудал/, эрүүл мэндийн ажилтны   халдварт өртөх эрсдэл болон  эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн гуравдугаар бүлгийн  шалгуурыг хангахад  анхаарах асуудал, зонхилон тохиолддог алдаа, залруулах арга замын талаар сонирхолтой хичээл зааж, оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. Мөн ЭМБХХМ, ХСХ, болзошгүй  гамшиг, НЭМ-ийн  ноцтой байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээ, 2017 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хийсэн дэмжлэгт хяналтын  явцад илэрсэн халдварын сэргийлэлт хяналттай холбоотой дутагдал, залруулах арга зам зэрэг сэдвээр Зооноз- халдварт өвчний тандалт сэргийлэлтийн төвийн тархвар судлагч, мэргэжилтнүүд хичээл зааж, шинээр батлагдсан тушаал шийдвэрүүдийг танилцуулав. Сургалтаар   олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг зоонозын халдвар болон гоц аюулт халдварт өвчний үед  ажиллах халдвар хамгааллын , биоаюулгүй  ажиллагааны дэглэмийн зааврын талаар видео хичээл үзүүлсэн.

 Оролцогчдоос   сургалтын өмнө болон  дараа  сорил авч  сургалтын үр дүнг үнэлэхэд ХСХ-ын мэдлэгийн түвшин   7-17%-иар дээшилсэн байна.   

НИЙТЭЛСЭН: 2018-03-19 12:44:57